Ховд аймгийн Төрийн албан хаагчдын сургалт болов



Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны шинэчлэлийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагын албан хаагч нарыг чадваржуулах сургалтыг улсын хэмжээнд  зохион байгуулж байна. Энэ хүрээнд Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамбаар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 06-р сарын 11,12-нд Ховд аймагт ажиллалаа.  Ажлын хэсэг  Ховд аймгийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч нарт зориулсан сургалтыг зохион байгуулж, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж,  зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллав.



Ховд аймаг 5200 гаруй төрийн албан хаагчтай. Тэдгээрийн төлөөлөл болох аймгийн ЗДТГ, Тамгын газрын дэргэдэх агентлагууд, төрийн тусгай байгууллага, сургууль, цэцэрлэг, соёлын байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн болон   17 сумын төрийн захиргааны байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдээс бүрдсэн 200 гаруй хүн сургалтад оролцож, мэдлэг, арга зүй, ур чадвараа дээшлүүлэв. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Энхболд хийсэн ажлын тайлангаа танилцуулав.

ВИДЕО:




Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба хэлсэн үгэндээ: "Иргэдийн сэтгэл ханамжийн түвшингээс төрийн ажлын чанар тодорхойлогдоно". Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан бол Ховд аймаг "Соёлтой төрийн үйлчилгээ-Авилга хүнд сурталгүй аймаг" болох зорилт дэвшүүлэн “Хариуцлагатай, тунгалаг төр хөтөлбөр” батлан хэрэгжүүлж бүх сумдад хүрч ажиллан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээг зохион байгуулж 20000 орчим иргэнд төрийн 38 төрлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэн ажилласан зэрэг ажлын зөв эхлэл байгааг онцлон дурьдав. 

Сургалтаар төрийн албаны шинэчлэлийн бодлого, үзэл баримтлал, үндсэн зарчим, төрийн албаны тухай хуулийн үйлчлэх хүрээ, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт, маргаан хүлээн авч хянан шийдвэрлэх журам, анхаарах асуудлын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. 


Сургалтад оролцогчид  иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, улмаар иргэдийн оролцоотой шийдвэр гаргах арга зүй, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчимд суралцлаа. Ингэснээр төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах боломж бүрдэнэ хэмээн үзэж төрийн албан хаагч нар ёс зүйн зарчим баримталж, оногдсон үүргээ үнэнч шударгаар чанартай гүйцэтгэхэд анхаарч ажиллахыг уриалав. 

ВИДЕО:







  

  


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ