“Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-д 200 гаруй иргэн хамрагдаж байна



Монгол Улсын хэмжээнд 2018 онд өмнөх жилүүдээс хамгийн олон буюу 5529 сая жуулчин хүлээн авсан байна. Засгийн газраас 2020 он гэхэд 1 сая жуулчин хүлээн авах зорилго тавин, үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд БОАЖЯ-наас аялал жуучлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Улаанбаатар хот болон 21 аймагт нэгдсэн стандарт бүхий “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ыг зохион байгуулж байна. Ховд аймагт өнөөдөр эхэлсэн тус сургалтыг 6-р сарын 08 хүртэл явуулах ба сургалтад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-ийн төлөөлөл болон хөдөлмөр эрхлэхийг хүсч буй 200 гаруй иргэн хамрагдаж байна.



Олон Улсын жишигт нийцүүлэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу аялал жуулчлалын зочин угтагч, зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, ачаа зөөгч, хаалгач, тогооч, хөтөч тайлбарлагч, жолооч, удирдах ажилтан, менежер гэсэн 10 төрлийн мэргэжлийн сертификат олгох тус сургалтыг тухайн салбартаа 5-аас дээш жил ажиллаж буй мэргэжлийн сургагч багш нар Улсын хэмжээнд анх удаагаа үнэ төлбөргүйгээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

ВИДЕО:











Гэрэл зургийг:Х.Есенкельд



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ