Мянгад сумын 250 гаруй эмэгтэйчүүд чууллаа



Ховд аймгийн Мянгад сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс сумын эмэгтэйчүүдийн нэгдсэн чуулга уулзалтыг 5-р сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн чуулга уулзалтыг сум орон нутагтаа хувиараа хөдөлмөр эрхлэгч, төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид, Хөдөө аж ахуйн багуудад мал маллан амьдарч буй малчин эмэгтэйчүүд гээд сумынхаа бүхий л эмэгтэйчүүдийг оролцуулан зохион байгуулсан нь онцлогтой байв.



Тус чуулга уулзалтад аймгийн Засаг дарга, тус сумаас сонгогдсон аймгийн ИХ-ын төлөөлөгч Б.Дүгэржав оролцож, аймаг орон нутгийн бодлого, үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаг үеийн ажил, арга хэмжээний талаар танилцуулж, ээжүүд, эмэгтэйчүүдийн санал зөвлөмжийг нь сонсон, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцлоо. Мөн тэрээр аймаг, сум орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ээжүүд, эмэгтэйчүүдийг Ховд аймгийн Хүндэт тэмдэг, Хүндэт өргөмжлөл, Засаг даргын Жуух бичгээр шагнаж урамшуулсан юм.

ВИДЕО:














Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ