Ховд аймагт "Эрүүл шүд - Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн нээлт 04 сарын 22-нд болно


Сүүлийн жилүүдэд хүүхдийн шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт, хүрээ нэмэгдэж байна. Тиймээс хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах зорилгоор "Эрүүл шүд - Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлнэ.

Ховд аймагт  "Эрүүл шүд - Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ  2019 оны 04 дүгээр  сарын 22-ны өдрийн 10 цагт  Ард Аюушийн талбайд болно.    

   

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ