“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил-2030” салбар дундын үндэсний чуулганыг угтаж Эрүүл мэндийн яамны санаачлагаар “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” сэдэвт өдөрлөг зохион байгуулна. Энэ хүрээнд Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор нэгдэж, маргааш буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр байгууллагынхаа гадна талбай болон ойролцоох авто зам дагуу иргэд, хүүхэд багачуудад зориулсан осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх уриалга, зөвлөмж, анхааруулга хүргэн ажиллахаар төлөвлөж байна.