-Аргын тооллын 4 сарын 8. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /



-Аргын тооллын 4 сарын 8. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 3, хөхөгчин гахай, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, хий суудал, 2 хар мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Модон хохимой, хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:18-19:31
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул модон хохимой өдөр тул цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь, гахай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ