-Аргын тооллын 4 сарын 7. Ням (Адьяа) гараг / 2019 /



-Аргын тооллын 4 сарын 7. Ням (Адьяа) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 2, хөх нохой, гоё хүүхэн-1 од, мод суудал, 3 хөх мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:20-19:29
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл болох машид муу.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Лам болох, тушаал дэвших, равнай үйлдэх, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, буяны үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, идээ, хувцас олох, худалдаа хийх, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, замд гарах муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ