Хүйтний улиралд гэр хорооллын иргэдэд нэн чухал хэрэгцээтэй зүйл бол түлээ нүүрс. Эрэлт хэрэгцээ ихтэй учраас ашиг хонжоо хайгчид үнийн хөөрөгдөл бий болгож зарим иргэд түлшээ ч худалдан авч чадахгүйд хүрдэг ээ. Тиймээс Ховд аймгийн удирдлагууд ахуйн нүүрсний тээвэрлэлт, үнийн асуудлаар аймгийнхаа тээвэрчдийн холбоотой тохиролцоонд хүрч 1 тонн нүүрсийг 85 мянган төгрөгөөр худалдан борлуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн тээвэрчдийн холбооны тэргүүн н.Аюурзана болон тээвэрчидтэй уулзаж, нүүрсний үнийг тогтвортой барьж, хямд үнээр иргэдэд нүүрс нийлүүлэх асуудлаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу нүүрс тээвэрлэлтэнд орон нутгийн тээвэрчдийг дэмжин, Хотгорын нүүрсний уурхайн нүүрсний эрхийн бичиг олгож, хамтарч ажиллана. ВИДЕО: Огноо: 11/1/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1575 Мэдээ таалагдсан: