Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал энэ оны 08 дугаар сарын 08-ны өдөр болж, “Орон нутгийн төсвийн 2019 оны төсөл, 2020-2021 оны дунд хугацааны төсөөлөл”-ийн талаар хэлэлцлээ. Хуралд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд оролцсон юм. Хурлын үр дүнд орон нутгийн төсвийн 2019 оны төсөл, 2020-2021 оны дунд хугацааны төсөөлөлийг хэлэлцэх явцад гарсан саналыг тусгаж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн өдрөөр танилцуулан санал авахыг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонхандад үүрэг болгов гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Огноо: 8/9/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1610 Мэдээ таалагдсан: