-Аргын тооллын 7 сарын 16. Даваа (Сумьяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 7 сарын 16. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 4, шарагчин тахиа, бага морь-10 од, уул суудал, 7 улаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:09-20:46.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад бие, эрхтний хүч сайжрах машид сайн. Гэвч туулай, луу цээрлэвэл зохилтой.
-Могой, үхэр, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Худалдаа наймаа хийх, модны үйл, цагаан зүгийн үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, хэрүүл тэмцэлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ