Зуны адаг шарагчин хонь (бага) сар, 9 улаан мэнгэ, хий суудалтай.-Аргын тооллын 7 сарын 14. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 1, улаагчин хонь, найралт эх-7 од, огторгуй суудал, 9 улаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Усанд хор орох үе-рашаан, голын усанд бүү ор.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:07-20:48.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох маш сайн. Гэвч үхэр, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
- Туст хэрэгтэй үйл бүтээх, мод тарих, худаг гаргах, газрын амыг анх нээх, буяны эхийг бүтээх, замд гарах, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, бэрийн үйл, ном сонсох, үхэгсдийн үйл үйлдэх, бурхан шүтээн тахихад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
-Аргын тооллын 7 сарын 15. Ням (Адьяа) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 3, шар бич, үнэг-8 од, ус суудал, 8 цагаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Тэрсүүд өдөр. Усанд хор орох үе-рашаан, голын усанд бүү ор.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:08-20:47.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул тэрсүүдийн өдөр тул цээрлэвэл зохилтой.
-Хулгана, луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, дэлгэрүүлэх ба эрхшээх үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, мал адгуус муулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, худаг малтах муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.