Жил бүрийн 5-р сарын 18 ны өдөр Олон улсын музейн өдөр тохиодог оо. Тус өдрийг тохиолдуулан Ховд аймгийн музейн хамт олноос санаачлан Ховд их сургууль, Манхан сумын соёлын төв, "Дөрвөлжин Алтай" ТББ-тай хамтран чулуун зэвсэг, хүрэл зэвсэг, төмөр зэвсгийн үеийн 800 орчим олдворуудаас бүрдсэн “Монгол Алтайн дайчдын домог” үзэсгэлэнг аймгийн Өв соёлын хүрээлэнд зохион байгууллаа. Ховд аймгийн музей нь их дээд сургууль болон орон нутагт байгаа судлаач нарыг хөхүүлэн дэмжиж ажиллах талаар зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд үүний нэг илрэл нь энэ удаагийн үзэсгэлэн болж байгаа юм. ВИДЕО: Огноо: 5/18/2018 Төрөл: Түүх соёл Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2403 Мэдээ таалагдсан: