Ховд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл хуралдав




Ховд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн хурал энэ сарын 18-ны өдөр Засаг Даргын Тамгын Газрын хурлын өрөөнд боллоо. Хуралд аймгийн Засаг даргын орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн дэд дарга Ч.Уранчимэг болон зөвлөлийн гишүүд оролцов.
Хурлын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 хөтөлбөрийн өөрчлөлт, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар тус тус хэлэлцлээ.
Аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл нь “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр” гэсэн 6 хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ удаагийн хурлаар Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдах сумдыг сонгов. Үүнд, 16 сумын хэмжээнд 60 гаруй малчин өрх хамрагдах юм.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ