Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль, Дайчилгааны тухай хууль, Цэргийн штабын 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн бие бүрэлдэхүүнийг давтан бэлтгэх сургалтыг 04 дүгээр сарын 03-наас эхлэн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулан явуулж байна. Сургалтад хамрагдаж байгаа бие бүрэлдэхүүний идэвхи сайн байгаа бөгөөд
сургалтын явцтай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболд, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Удирдлагын хэлтсийн дарга хурандаа О.Эрдэнэбаатар нар танилцаж, үүрэг даалгавар өглөө.