Ховд аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Д.Галсандондог хаваржилт хүнд байгаа сумдад ажиллаж, малчид ард иргэдтэй уулзах, санал бодлыг нь сонсох аймаг, улсын нөөцөд байгаа өвс тэжээлээс шаардлагатай байгаа сум, багийн малчдад хүргэх үүднээс орон нутагт ажиллаж байна. Энэ удаагийнхаа томилолтоор Мөст суманд ажиллаж, хаваржилт хүнд байгаа бүс нутгийн нэг болох тус сумын Цэцэг гол багийн малчдад тус бүр 2 уут тэжээлийн тусламж үзүүлжээ. ВИДЕО: Огноо: 4/13/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1648 Мэдээ таалагдсан: