Аймгийн ИТХ-ын XV хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаанаар цаг үеийн ажилтай холбоотой найман асуудал хэлэлцэн батлав.
Үүний нэг бол “Сум, байгууллагын тэгш ой тэмдэглэх өдрийн тов тогтоох тухай” асуудал байлаа.
2024 онд Ховд аймгийн хэмжээнд таван сумын 100 жилийн ой, найман байгууллагын тэгш ой тохиож байна.
Хурлын шийдвэрийн дагуу:
-Алтай сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярыг наймдугаар сарын 18-20-ны өдөр
-Дарви сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярыг долоодугаар сарын 22-24-ний өдөр
-Мянгад сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярыг наймдугаар сарын 19-20-ны өдөр
-Зэрэг сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярыг наймдугаар сарын 22-24-ний өдөр
-Цэцэг сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярыг наймдугаар сарын 7-9-ний өдөр тэмдэглэх шийдвэр гаргалаа.
Мөн Галданбошигт хаан мэндэлсний 380 жилийн ойг 2024 оны наймдугаар сарын 3-4-ний өдөр тэмдэглэнэ.
Харин -Дөргөн сумын ерөнхий боловсролын сургууль үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг наймдугаар сарын 7-8-ны өдөр
--Цэцэг сумын ерөнхий боловсролын сургууль үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг наймдугаар сарын 7-9-ний өдөр
Алтай сумын Эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг наймдугаар сарын 18-20-ны өдөр
-Хөгжил Политехник коллежийн 80 жилийн ойг есдүгээр сарын 5-6-ны өдөр
-Жаргалант сумын Нэгдүгээр цэцэрлэг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг есдүгээр сарын 13-14-ний өдөр
-Статистикийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг арваннэгдүгээр сарын 11-нд тэмдэглэхээр болов.
Үүнээс гадна Ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаар тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн саналыг тусган зохих шийдвэрийг гаргалаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/625 дугаар тушаалаар 2024 онд ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг 1500 толгой тарвага, 72 толгой саарал чоно агнах гэж тогтоожээ.
Түүнчлэн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хорооны дэргэдэх Мэдээлэл технологийн багийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтоол баталж, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд уламжлахаар боллоо.