Хамаг Монгол төсөлд ая дуугаа өргөж явсан Халимаг улсын алдарт дуучин Дмитрий Шагаев нь Алтайн тэнгэрлэг оршихуй Номтын өргөө ТББ-ын урилгаар Ховд аймагт ирээд байна.
Нэрт дуучин, Жангарч Ш.Бадамхаалга ( Дмитрий Шагаев )-ыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэв.
Дмитрий Шагаев нь Булган сумын соёлын төвд энэ сарын 16-ны өдөр "Мэндүүт далай их Торгууд түмэн минь" тоглолтоо хийсэн байна. Тэгвэл Алаг махны тасархай, Алтан ясны хэлтэрхий Олон угсаатны өлгий Ховд нутгийн зон олон та бүхэндээ өөрийн уран бүтээлийн тоглолтоо 01-р сарын 22-ны 19:00 цагаас аймгийн ХДТ-т тоглохоор төлөвлөжээ.
Хамаг Монгол түмний эв санаа итгэл сэтгэлээр нэгдэж, өв соёлоо түгээн дэлгэрүүлж, хөг эгшгээ хүргэн яваа элэг нэгт алдарт дуучны уран бүтээлийн тоглолтод та бүхнийг урьж байна.