Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн кропрацитай хамтран
“Төлөөлөгчдийн өдөр”-ийг өчигдөр /2024.03.25/ зохион байгууллаа.
“Төлөөлөгчдийн өдөр”-т аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцов.
2021онд аймгийн ИТХ-аас "
Шинэ Ховд" баруун бүсийн хөгжлийн корпорац ОНӨААТҮГ байгуулсан. Тэгвэл тус байгууллагын ажлын явц, бодлогын ахиц, хөрөнгө оруулалтын дэвшил болон зарим ажлын удааширч байгаа шалтгаан нөхцөлтэй төлөөлөгчид танилцлаа.
Монгол Улсын урт хугацааны "Алсын хараа-2050" хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд 94 төсөл арга хэмжээнээс баруун бүсэд 10 төслийг ирэх жилүүдэд хэрэгжүүлнэ. Бүс нутгийн тэргүүлэх чиглэл нь хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, баруун бүсийн эдийн засгийн коридорыг түшиглэсэн худалдаа байна.
Баруун бүсийн иргэд амьдарч, ажиллахад таатай хот болгох мөн хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхэд Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпорац ОНӨААТҮГ-ын хэрэгжүүлж байгаа төслүүд бүсийн хөгжлийг тодорхойлоход түлхэц болох учиртай.
“ШИНЭ ХОВД” �БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ нь:
Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн парк,
Шинэ Ховд агро парк,
Шинэ Ховд бизнес хөгжлийн төв гэсэн салбар нэгж байгууллагаас бүрддэг.
•Аж үйлдвэрлэл - 29 төсөл
•Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл - 13 төсөл
•Дэд бүтэц - 9 төсөл
•Үйлчилгээ,аялал жуулчлал - 8 төсөл
•Нийгэм, хотын хөгжил - 8 төсөл нийт 67 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.