Ховд аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдаж 2024 оны төлөвлөгөөгөө баталлаа.
Хурлаар:
1.Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт,
2.Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.
Тус зөвлөл 2024 онд 5 бүлэг 26 арга хэмжээг хийхээр батлав.
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 9 аяныг зохион байгуулж, 8 суманд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийхээр төлөвлөжээ.