“Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярын арга хэмжээний хүрээнд 11 төрлийн тэмцээн уралдаан зохион байгууллаа



“Гурван Сэнхэр төвтэй таван од”
аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд Баруун Монголын угсаатны онцлогийг хадгалах, олон үндэстэн, ястны ахуйн соёл, зан заншил, уламжлал, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэн өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярын үеэр  олон уралдаан тэмцээнийг зохион байгууллаа. Тухайлбал, насанд хүрэгчид болон өсвөр үеийн бүсийн аварга шалгаруулах тэшүүрийн тэмцээн, мөсний урианхай сурын харвааны бүсийн аварга шалгаруулах тэмцээн, бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээн, насанд хүрэгчдийн сумо бөх, олс таталтын тэмцээн, цэнгээнт бүжгийн тэмцээн, тэмээний уралдаан, “Өв соёлоороо гоёцгооё” үндэстэн, угсаатны хувцас, эдлэл хэрэглэлтэй хос, Дээлтэй Монгол хүүхэд, Сайхан морь, тэмээтэй хос шалгаруулах зэрэг 11 төрлийн тэмцээн уралдааныг зохион явуулж шилдгүүдийг шалгаруулав.



ВИДЕО:


 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ