-Аргын тооллын 2 сарын 19. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 4, хар морь, суудал төмөр, мэнгэ 1 цагаан, дэлгэрүүлэгч-26 од, рашааны барилдлагатай өдөр. Хур ус-01:19.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:52-18:20.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
--Хүүхдийн сэвлэг үргээхэд баян, ноён болох машид сайн. Гэвч хулгана, луу жилтнээ цээрлэвэл зохилтой. Насан хүрэгсэд бүү засуул.
-Бар, нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Худалдаа наймаа, модны үйл, цагаан зүгийн үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, байшин барих, сан тавих, хот байгуулах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцоход сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, хэрүүл тэмцэлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар.