Аймгийн Онцгой байдлын газраас Мянгад, Дөргөн сумдын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, удирдах албан тушаалтнуудад сургалт явуулав



Сум, баг, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтанд хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчноо гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны онолын мэдлэгийг олгох, хүн амыг сургаж бэлтгэх, улмаар дээрх ажлыг удирдан зохион байгуулах чадвар, дадал олгох зорилгоор аймгийн Онцгой байдлын газраас  Дөргөн, Мянгад сумын Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, удирдах албан тушаалтнуудын сургалтыг Дэлхийн Зөн Ховд ОНХХ-тэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд зохион явууллаа.


Удирдах бүрэлдэхүүний сургалтанд Дөргөн, Мянгад сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын 173 хүн хамрагдсан бөгөөд уг сургалтыг аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга дэд хурандаа Ч.Баатарсүх, Төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн,ГХУХБ хошууч Г.Нэргүй, ГТУХБайцаагч ахлах дэслэгч Б.Ганзориг, Эмч, Сэтгэлзүйч дэслэгч Н.Хүрэлчулуун, ХХАА газрын малын эмч Б.Хандгай, Зооноз өвчин судлалын мэргэжилтэн Л.Хаш-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан байна.


Сургалтын үеэр сумдын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө Гамшгийн үед ажиллах хээрийн бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, хээрийн гаралт хийж, тус сумдын Онцгой комиссын гишүүд цагийн байдал дээр ажилласан байна. Гал түймрийн улсын хяналтын байцаагч тухайн сум орон нутгуудад галын аюулгүй байдлыг хангуулах талаар газар дээр нь үзлэг шалгалт зохион байгуулж үнэлэлт дүгнэлт өгч ажиллажээ.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ