"Ахуйн үйлчилгээний өдөрлөг"-ийн үеэр Ур чадварын уралдаан зохион байгууллаа



Энэ сарын 17-18 ны өдрүүдэд зохион байгуулсан "Ахуйн үйлчилгээний өдөрлөгийн хүрээнд сургалт зөвлөгөөн, хэлэлцүүлэг зохион байгуулахын зэрэгцээ оёдолчид, үсчид, гуталчдын дунд ур чадварын уралдаан, спортын тэмцээн зэрэг олон арга хэмжээг зохион явууллаа. Оёдолчдын ур чадварын уралдаанд Жаргалант суманд үйлчилгээ эрхэлж буй 20 гаруй оёдолчид оролцож, 3 цагийн дотор "Монгол цамц урлах" даалгавраар өрсөлджээ. Уралдааны дүн гарахад оёдолчин О.Насанбуян 1-р байр, оёдолчин А.Бадамханд 2-р байр, оёдолчин Б.Болорчулуун 3-р байранд тус тус шалгарсан бол энэ үеэр зохион байгуулсан Загвар үзүүлбэрийн төрөлд 20 гаруй хүн оролцсоноос Ч.Энхээгийн бүтээл 1-р байр Н.Туяагийн бүтээл 2-р байр, Жавзанхандын бүтээл 3-р байранд шалгарсан байна. 


ВИДЕО:







Харин Үсчдийн ур чадварын уралдаанд Жаргалант суманд ажиллаж байгаа 70 гаруй үсчдээс 15 нь  "Үдшийн гоёлын засалт" төрлөөр ур чадвараараа өрсөлдсөнөөс үсчин Л.Отгонцэцэг 1-р байр, үсчин Г.Сарантуяа 2-р байр, үсчин Н.Мөнхтулга 3-р байранд шалгарсан байна. 



Ахуйн үйлчилгээний өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд Их буян захын оёдолчид 1-р байранд,  зурагчидын баг 2-р байранд, Ахуйн үйлчилгээний баг 3-р байранд шалгарсан бол бол гуталчдаас Эко гутлын үйлдвэр 1-р байр, гуталчин М.Бат-Очир 2-р байр, Цасны хаан ХХК 3-р байранд шалгарч энэ жилийн Ахуйн үйлчилгээний өдөрлөгийн шилдэгүүдээр шалгарлаа. 


 
Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх замаар орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх асуудал аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр төдийгүй Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Тиймээс ахуйн үйлчилгээний салбарыг аймгийн төвдөө биш хөдөөгийн сумдад байгуулах зэргээр шат шатандаа санаачлага гарган ажиллахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл Ховд аймаг ахуйн үйлчилгээний салбарыг дан ганц үйлдвэрлэгчид, тухайн салбарынханд үүрүүлээд орхих биш тэднийг зохих бодлогоор дэмжиж ажиллахаас гадна "Ахуйн үйлчилгээний өдөрлөг"-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. 













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ