Ахуйн үйлчилгээний салбарын үйлчилгээг ард иргэдэд ойртуулж, энэ салбарт ажиллагсдын мэргэжил, ур чадвар, үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас аймгийн Хөдөлмөр, Халамж, үйлчилгээний газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарчлал, хэмжилзүйн хэлтэс, Татварын хэлтэс, Ховд Хөгжил Политехник коллеж, аймгийн Үйлдвэрлэл хоршоодын холбоодтой хамтран
"Ахуйн үйлчилгээний өдөрлөг"-ийг энэ сарын 17-18 ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх оролцож ахуйн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа нийт үйлдвэрлэгчдэдээ ажлын амжилт хүсэн, энэ салбарыг төрөөс хэрхэн дэмжиж ажиллах боломж байгаа талаар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зарим асуудлыг танилцуулав. Хамгийн гол нь ахуйн үйлчилгээний салбарт ажиллагсдын өмнө тулгамдсан болон цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж хэлэлцүүлгээс гаргасан саналыг нэгтгэн шийдвэрлэх арга замыг тодорхойлж бодит ажил зохион байгуулах нь энэхүү өдөрлөгийн нэг чухал зорилт болж байна.
ВИДЕО: