Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын Жаргалан баг Усжуулахын 24 айлын орон сууц, Багшийн дээдийн 30 айлын орон сууц зэрэг нийт таван байрны зургаан орцны засварыг 28,1 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийж гүйцэтгэжээ. Тус засварын ажлыг “Нью престиж коннстракшн” ХХК тендерт шалгаран 10 сарын 3-аас 20-ны хооронд гүйцэтгэхээр гэрээ хийж засварын ажлаа дуусган ийнхүү хүлээлгэн өгсөн байна. Дээрх байрнуудын орцны засварын ажлыг аймгийн Засаг даргын захирамжаар 11 сарын 9-нд ажлын хэсэг ашиглалтанд хүлээн авлаа. Олон жил болж хуучирч муудсан орон сууцны орцны засвар үйлчилгээг ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэнд иргэд оршин суугчдын зүгээс талархалтай байна. Огноо: 11/10/2017 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1723 Мэдээ таалагдсан: