2017-2018 оны Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд зуншлага тааруу өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас малчдад учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас санаачлан "Малчиддаа тусалъя" 3 сарын аяныг эхлүүлсэн. Тус аянд Ховд их сургуулийн багш ажилчид, оюутан, сурагчид тус аянд нэгдэж бүрэлдэхүүн сургуулиуд, алба нэгжээрээ нэгдэн тус бүр өвс тэжээл, хүн, малын эм тариа, түлш түлээ, элгэвч нэмнээ, малын хашаа хороог дулаалах материал бэлэн мөнгө зэрэгийг өөрсдийн санаачлага, нөөц боломжоороо нэгтгэн цуглуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл хамт олныхоо сэтгэлийн хандивыг 12 сарын 04-ний өдрийг дуустал хүлээн авч, аяныг зохион байгуулах ажлын хэсэгт хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.