Аймгийн Нийгмийн Бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцав


Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийгмийн Бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг БОЭТ-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл:Нялхсын эндэгдэл, хүн амын дундах хавдрын өвчлөлийн эрсдэлийг бууруулахын тулд нөлөөлж буй хүчин зүйлсийг олж, багасгах арга замыг судлан шат дараатай арга хэмжээ авахаар ажлын төлөвлөгөө боловсрууллаа. Мөн тус байгууллагын эмч мэргэжилтнүүдийн цаг ашиглалтыг сайжруулах, үйлчлүүлэгчидтэй  харьцах харилцаа хандлагыг сайжруулах талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.


Мөн БОЭТ болон Амаржих газрын үйл ажиллагааг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс цаашид 10 хоногийн хугацаанд ажиллах ба дээрх асуудлаар иргэд, үйлчлүүлэгчдийн дунд "Санал хүсэлтийн хайрцаг" ажиллуулахаар төлөвлөж байна. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ