БОЭТ-ийн хамт олон ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв.


Жил бүрийн 10 дугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд “Олон Улсын Ахмадын Өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Манай улс 1992 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө 25 дахь жилдээ тасралтгүй тэмдэглэж байна. Жил бүрийн 10-р сарын 1 ний өдөр уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг "Олон улсын ахмадын өдөр"-ийг тохиолдуулан Б.Амаржаргал захиралтай БОЭТ-ийн хамт олон ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. 



Энэ үеэр БОЭТ-ийн захирал Л.Амаржаргал байгууллагынхаа үйл ажиллагааний талаар танилцуулж ахмадуудынхаа санал хүсэлтийг сонслоо. 


Ахмадын өдрийг тохиолдуулан хүрэлцэн ирсэн ахмадуудаа аймгийнхаа түүхэн дурсгалт газруудаар аялуулж, үдшийн цэнгүүн зохион байгуулав. Мөн ахмад буурлуудтайгаа дурсгалын зураг татуулж, гарын бэлэг гардуулсан байна. Ахмадын баярын хүндэтгэлийн арга хэмжээний үеэр БОЭТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн их эмч П.Ганбарс Морин хуурын аялгуулгаар хүрэлцэн ирсэн зочдын сонорыг мялаалаа. Энэ үеэр “Эрүүлийг хамгаалахыг тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдсан С.Хоролсүрэн, “Эрүүл мэндийн яамны жуух” бичгээр шагнагдсан н.Бүрнээбаатар нарын шагналыг гардуулж баяр хүргэлээ. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ