Ховд аймагт Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.


2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг  Ховд, Баян-Өлгий, Увс аймагт ажиллаж цаг үеийн асуудлуудаар санал солилцон, тухайн аймгуудын иргэдэд үнэгүй үзлэг оношлогоо хийн ажиллаж байна. Ажлын хэсэг албан томилолтоо Ховд аймгаас эхэлсэн бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг нар болон салбарын удирдлагууд нь хүлээн авч уулзав.

ВИДЕО:



Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт 9 сарын 28-30-ны өдрүүдэд ажиллана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өчигдөр аймгийн ЭМГ, БОЭТ, “Зооноз” өвчин судлалын газар, БОЭТ, Амаржих газар зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж заавар чиглэл өгч ажиллаа.   
Харин өнөөдөр БОЭТ болон аймаг сумын эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдтэй уулзалж хийж сургалт зөвлөгөө өгөх, иргэдэд мэргэжлийн эмч нарын үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, шинжилгээ хийж ажилласан  байна. 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ