-Аргын тооллын 9 сарын 11. Даваа (Сумьяа) гараг /2017/


-Аргын тооллын 9 сарын 11. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 20, цагаагчин үхэр, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, шороо суудал, 9 улаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:23-19:13.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өлсөж, ундаасна цээрлэ.
-Могой, тахиа, үхэр, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтэн сөрөг муу.
-Хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мал зарах, худалдаа хийх, байшин барилгын суурь тавих, мал адгуус муулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, эхэлж ном сонсох, замд гарах, хувцас өмсөх, эд юм өгөхөд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ