2017 ОНЫ 09 САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ


Энэ сарын агаарын температурын сарын дундаж нь Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан буюу нийт нутгаар уур амьсгалын дунджийн орчим байна. /зураг 1, 2/

Энэ сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орох төлөвтэй. /зураг 3,4/

     Алтайн өвөр говь, Их нууруудын хотгорын нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцэс, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр сэрүүсч, шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэрч, шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 

     
Алтайн уулархаг нутгаар:
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцэс, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр сэрүүсч, шөнөдөө 1-6 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 7-12 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан байна. 
   
Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон эцэс, гуравдугаар арав хоногийн эхэн болон сарын сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгуудаар нойтон цас орох төлөвтэй.  
   
Салхи шуурганы хувьд: Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 16-18 м/с, зарим үед түр зуур 24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.


Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэрхэн
нөлөөлөх талаар зөвлөмж

2017 оны IX сарын цаг агаарын ерөнхий төлвөөр агаарын температурын хувьд нийт нутгаар уур амьсгалын дунджийн орчим байхаар байна. 
Орох хур тунадасны хувьд нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага орохоор байна. 
Намрын дунд болон сүүлчээр үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хөрсөн дээр цочир хүйтэрч хүнсний ногоо хураалтын ажилд тааламжгүй нөлөөлж болзошгүйг анхаарна уу гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ .

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ