Ховд сумын тариаланчид 972,4 га-д төмс, хүнсний ногоо тариалсан байна.


Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди энэ сарын 02-ны өдөр Ховд суманд ажиллаж, малчид, тариаланчидтай уулзан, намаржилт, өвөлжилтийн бэлтгэлийн явцтай танилцан, тулгамдаж буй асуудлынх нь талаар ярилцаж, санал бодлыг сонслоо. Энэ онд Ховд сумын тариаланчид 972,4 га-д төмс, хүнсний ногоо тариалсан бөгөөд ургац хураалт 08-р сарын 31-ний байдлаар 40 орчим хувьтай байгаа бол хадлан бэлтгэл 80 хувьтай байгааг сум орони нутгийн удирдлагууд танилцуулж байв. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ