АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА


Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди өнөөдөр Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв дээр ажиллаж, төвийн үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, зарим ажлын талаар үүрэг, чиглэл өгч ажиллалаа.
Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Энхбаяртай уулзаж, намрын их ажил эхэлж байгаатай холбогдуулан байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлж, иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд нөлөөлөхүйц сөрөг зүйлээс сэргийлэхэд хяналт тавих ажлаа эрчимжүүлж ажиллахыг даалгалаа. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ