Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Орон нутгийн төсвийн 2018 оны төсвийн төсөл, 2019-2020 оны дунд хугацааны төсвийн төсөөллийн талаар хэлэлцэв.


Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа. Хуралдаанд Т.Жаргалсайхан, Б.Амгаланбадрах, Ч.Чинбат, Б.Баярсайхан, Б.Болорцэцэг, Л.Цэнд-Аюуш, Д.Батхуяг, Т.Баярсайхан нарын Тэргүүлэгчид оролцож 81,8 хувийн ирцтэйгээр хуралдан Орон нутгийн төсвийн 2018 оны төсвийн төсөл, 2019-2020 оны дунд хугацааны төсвийн төсөөллийн талаар хэлэлцэв.

ВИДЕО:


Түүнээс гадна төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр, "Шилмэл мал" хөтөлбөр батлах тухай, Төрийн дээд шагналд тодорхойлох болон аймгийн хүндэт тэмдгээр шагнах тухай зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Энэхүү хуралдаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Үндэсний Аудитын газрын харьяа Ховд аймгийн Төрийн Аудитын газрын дарга Л.Галбадрах, Монгол банкны Ховд аймаг дахь салбарын захирал Ц.Бат-Эрдэнэ нар зөвлөх эрхтэйгээр оролцов.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ