2017 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 07-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.


Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын  өдрүүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж болзошгүй тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Хур тунадас:1-4 нд зарим газраар бороо, түр зуурын бороо,  6,7-нд зарим газраар бороо шивэрнэ. Дуу цахилгаантай. 
Салхи:7-нд зарим газраар 7-12м/с, Алтайн салбар уулсаар 15-17м/с , бусад хугацаанд 5-10м/с, борооны салхи түр зуур 18-20м/с  хүрч ширүүснэ.
Агаарын темпеатур: Уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 5-нөөс  нийт нутгаар дулаарна.

2017  оны  07-р сарын 24-ны 08 цагаас  07-р сарын 31-ний 08 цаг хүртэлх 
өнгөрсөн 7 хоногийн  цаг агаарын тойм

Хур тунадас:24,28,29-нд Жаргалант сумын  нутгаар 0,0мм, 27-нд Мянгад, Жаргалант сумын  нутгаар 0,0мм тунадас орлоо.      
Салхи: 2-12м/с. 
Агаарын температур:Нийт нутгаар шөнөдөө 4-22 градус, өдөртөө 21-37 градус дулаан байлаа.  27-29-ний өдрүүдэд нийт нутгаар халж  Зэрэг, Манхан, Дарви, Мянгад, Дөргөн, Булган, Үенч, Алтай , Жаргалант сумдын нутгаар 34-37 градус хүрч халсан байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ