16 цагийн байдлаар Ховд аймгийн нийт сонгогчдын 38.3 хувь нь санал хураалтад оролцоод байна.



16 цагийн байдлаар Ховд аймгийн нийт 51628 сонгогчдын 19777 буюу 38,3 хувь нь саналаа өгсөн мэдээтэй байна. Хөдөөгийн сумдаас  Дөргөн суманд  сонгуулийн ирц  хамгийн өндөр буюу 51 хувь, Дарви сум 50 хувь, Чандмань сум 49 хувь, Үенч суманд 48 хувийн ирцтэй тус тус явагдаж  байна. Тэгвэл хамгийн олон буюу 18250 сонгогчтой Жаргалант сумын хувьд сонгуулийн ирц хамгийн бага хувьтай явагдаж байгааг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. Өөрөөр хэлбэл 5418 буюу 29,7 хувийн ирцтэй байгаа нь сонгогчдын идэвх оролцоо муу байгааг харуулж байна.



 





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ