-Аргын тооллын 5 сарын 27. Бямба (Санчир) гараг /2017/


-Аргын тооллын 5 сарын 27. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 2, хөх бар, гөрөөсөн толгой-4 од, мод суудал, 8 цагаан мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:01-20:37.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ муу.
-Морь, нохой, бар, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Тушаал дэвших, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, насны буян бүтээх, эд мал авах, тариа тарих, мод суулгах, хот байшин барих, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Бэрийн үйл, багш шавь барилдах, цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, замд гарахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ