-Аргын тооллын 3 сарын 24. Баасан (Сугар) гараг /2017/


-Аргын тооллын 3 сарын 24. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын 26, цагаан нохой, суудал мод, мэнгэ 9 улаан, тооно-22 од, идэрийн барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:47-19:10.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүн үс засуулахад амгалан жаргалантай маш сайн. Гэвч луу, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээртэй.
-Морь, нохой, бич, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, номын мөрд орох, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Бэрийн үйл, гал тахих, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ