МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ховд суманд ажиллав.


МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ховд аймагт ажиллах үеэрээ  дагалдан яваа хүмүүсийн хамт Ховд сумын ард иргэдийн Наурызын баярт оролцлоо. Тэрээр  Баян-Өлгий аймгийн нийт иргэд болон Монгол орныхоо өнцөг булан бүрт амьдран суугаа нийт  Казак ард түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэж, айл өрх бүрт аз жаргал эрүүл энхийг хүсэн мэндчиллээ. Баярын арга хэмжээний үеэр Казак үндэстний баярт Засгийн газрын тэргүүн оролцож байгаад нэн талархаж  байгаагаа Ховд  сумын иргэд илэрхийлэв. Мөн  тэнгэр хангай ивээж  энэ өдрүүдэд хаврын анхны цасыг харамгүй хайрлаж байгааг онцолж “Хаврын цас шар тос” хэмээн хөдөөгийн ард иргэд билэгшээж байсан юм.



Билэг ерөөл тохиосон энэ өдөр МУ-ын Ерөнхий сайд Ховд аймгийн Ховд сумын иргэн А.Шайзаны гэрт  зочилсон юм. Монгол Улсын Гавьяат эдийн засагч, аймгийн Статистикийн газрын даргаар 33 жил ажилласан ахмад буурай өнөөдөр 5 хүүхдийн хамт сум орон нутагтаа энх тунх аж төрөн амьдарч байна.


 

Ховд  аймгийн Ховд сумын нийт иргэдийн 98 хувийг Казак үндэстэн эзэлж байна.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ