-Аргын тооллын 3 сарын 21. Мягмар (Ангараг) гараг /2017/


-Аргын тооллын 3 сарын 21. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын 24, улаагчин хонь, суудал огторгуй, мэнгэ 3 хөх, суулга-19 од, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:53-19:06.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу болой.
-Туулай, гахай, хонь, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр болох, дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, хурим найр хийх, мал адгуус муулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, бурхан шүтээн амилуулж ном уншуулахэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ