“Залуу малчдаа дэмжих аян”-ыг санаачилсан УИХ-ын гишүүн Д.Гантулга Ховд аймагт ажиллав.



УИХ-ын гишүүн Д.Гантулга олон ястаны өлгий, баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр  “Залуу малчдаа дэмжих аян”-ыг санаачлан өнгөрсөн 02 дугаар сарын 06-наас эхлэн хэрэгжүүлж, Монгол орныхоо 21 аймагт ажиллаж байгаа бөгөөд Ховд аймаг 7 дахь аймаг нь болж байна. Түүнийг Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог хүлээн авч уулзлаа.


 



Үүний дараагаар аймгийн төрийн албан хаагчдад зориулан "Менежерээс манлайлалд" лекцээ уншин, санал бодлоо хуваалцсан юмаа.   “Залуу малчдаа дэмжих хөтөлбөр"-ийг 2017-2020 он хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Боловсрол, Соёл урлагийн газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Хүүхэд, Залуучууд гэр бүл хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх юм.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ