-Аргын тооллын 2 сарын 11. Бямба (Санчир) гараг /2017/


-Аргын тооллын 2 сарын 11. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын 16, шарагчин могой, суудал уул, мэнгэ 5 шар, их морь-9 од, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:05-18:08.
-Өдрийн сайн цаг: Үхэр(0140-0340), луу(0740-0940), морь(1140-1340), хонь(1340-1540), нохой(1940-2140), гахай(2140-2340) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад тус ашиг олох маш сайн. Гэвч гахай, хулгана, үхэр жилтнээ цээртэй.
-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, насны буян бүтээх, эд мал авах, хот байшин барих, мал гадагш гарах, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэр үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ