Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа.


Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа. Тэрээр хууль, шүүхийн байгууллагад 2002 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд ийнхүү олон жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлсэнд нь Ховд аймаг дахь Шүүхийн хамт олон баяр хүргэж, цаашдын шүүн таслах ажил болон хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөөх их үйлсэд нь өндөр амжилт хүслээ гэж Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны албанаас мэдээллээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ