2016 оны хүн ам, өрхийн тоо гарч Ховд аймгийн хүн ам урьд оныхоос 2,6 хувиар өссөн байна.


Олон ястны өлгий нутаг  Ховд аймаг нь 17 сум, 91 багтай. Баруун бүсийн тулгуур төв болон хөгжиж буй тус аймгийн хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тухайлбал  2015 оны жилийн эцсийн байдлаар 83.5 мянган хүн амтай, 21.7 мянган өрхтэй байсан бол 2016 оны хүн ам, өрхийн тооллогоор  хүн амын тоо  85325 болж өмнөх оны хүн амаас 2.6 хувиар өссөн байна. Харин өрхийн тоо 21918 болж өмнөх оноос 212 буюу 1 хувиар өссөн байна. Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт 2016 онд 2208 хүүхэд төрсөн, 388 иргэний нас баралт бүртгэгдсэн бол Улсын бүртгэлийн хэлтэст 2248 хүүхэд бүртгүүлсэн бол 461 иргэний нас баралт бүртгэгджээ.  Дундаж наслалт 2015 онд 72,26 байсан бол 2016 оны урьдчилсан байдлаар 72,8 болох төлөвтэй байна гэж Аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ