Жаргалант сумын 12 багийн 4 баг нь Засаг даргаа сонгожээ.


Жаргалант сумын ЗДТГ-аас гаргасан хуваарийн дагуу энэ сарын 7-8 ны өдрүүдэд 12  багийн ИНХ-ын хуралдааныг зохион байгуулсан. Багууд холбогдох хуулийн дагуу Монгол улсын Засаг захиргааны анхан шатны нэгж болсон Багийн ИНХ, хурлын дарга,тэргүүлэгчидээ амжилттай сонгож дараагаар нь Багийн Засаг даргаа сонгох саналыг багийн иргэдээсээ авсан байна. Одоогоор  Жаргалант сумын Алагтолгой, Хайрхан, Бугат, Цамбагарав гэсэн 4 багууд  Засаг даргаа сонгож  Жаргалант сумын Засаг даргад өргөн мэдүүлээд байгаа бол 7 багийн Засаг даргыг сонгох сонгуулийг ирэх амралтын өдрүүдэд дахин явуулахаар болсон байна. Энэ талаар:

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ