СЭРЭМЖЛҮҮЛЭГ-Цахим гэмт хэрэгт хэн ч өртөх аюултай.

Иргэдийн дунд цахим гэмт хэргийн тухай ойлголт байхгүйгээс сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэгт өртөх, холбогдох шалтгаан болж байна. Монгол улсад өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй компьютерийн хэрэглээг дагаад компьютер, компьютерийн сүлжээг ашиглан үйлдэгдэх гэмт хэргийн гаралт ихсэж, бэлгийн мөлжлөг, зээлийн картын залилан, урьдчилгаа төлбөрийн залилан, үнэ хаялцуулах дуудлага худалдааны залилан, хууль бус наймаа, бусдын нэр төрд халдах гэмт хэргүүд үйлдэгдэж болзошгүй байна. Иргэд та бүхэн өөрийн компьютер, хувийн нууц мэдээллүүдээ хэрхэн хамгаалах талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Та бүхэн цахим гэмт хэрэгт өртөхгүй тулд: Шаардлагагүй тохиолдолд өөрийнхөө мэдээллийг бусдад өгөхгүй байх, олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх. 
- Цахим хуудасны хандах нэрийг сайтар нягталж шалгасны дараа цахим хуудас руу хандах.
- Үл таних хүмүүстэй харилцаа тогтоохдоо сэрэмжтэй байж, хувийн чанартай мэдээллээ бусдад задлахгүй байх, сэжигтэй зүйл илэрсэн тохиолдолд хуулийн байгууллагад яаралтай мэдэгдэх.
- Нийтийн болон найдваргүй, утасгүй интернетийг ашиглахгүй байх, ашигласан тохиолдолд хувийн мэдээлэл, хандах эрхээ нууцлахыг анхааруулъя.
Иргэд өөрсдийн анхаарал болгоомжгүй, сонор сэрэмжгүй байдлаасаа болж гар утсаа гээгдүүлэн, фейсбуук хаягаа хаалгүй орхисоны улмаас аав, ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдийн чинь өмнөөс таны нэрийг барин хаягаар нэвтрэн орж мөнгө гуйвуулахыг хүсч бусдыг залилсан хэрэг 4 бүртгэгдэн шалгагдаж байна. Иймд хэн нэгэн танаас мөнгө гуйвуулахыг хүссэн тохиолдолд заавал уг хүнтэйгээ ярих, болж өгвөл биечлэн уулзаж байж шийдвэр гаргаж, өөрсдийн сонор сэрэмжээ дээшлүүлэн, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ОНХ АЛБА.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ