Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг "ТЭГ БОЛГОЁ" уриатай "НЭГ САНААЧЛАГА-НЭГ АЖИЛ" аяны хүрээнд хийсэн ажлаараа Ховд аймгийн "Гэр бvл, хvvхэд, залуучуудын хөгжлийн газар"-ын хамт олон улсад тэргүүллээ.


Өнгөрсөн 2016 онд улсын хэмжээнд зохион байгуулсан Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг "ТЭГ БОЛГОЁ" уриатай "НЭГ САНААЧЛАГА-НЭГ АЖИЛ" аяны хүрээнд Ховд аймгийн "Гэр бvл, хvvхэд, залуучуудын хөгжлийн газар"-ын хамт олон олон ажлыг санаачлан зохион байгуулсан. Тухайлбал:   ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮЧ ЧАДАЛ ХҮЧИРХИЙЛЭЛД ЗОРИУЛАГДААГҮЙ! уриан дор “Эрчүүд бид хүчирхийллийг ЗОГСООЖ чадна !!!",  Политехник коллеж, Ховд их сургуулийн НХУС-ийн эрэгтэй оюутнууд, гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдүүдийг хамруулан “Хүн бүрт заяамал эрх бий" сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлсэн нээлттэй хэлэлцүүлэг, "Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй байхын илэрхийлэл болсон  ХҮЧ ЧАДАЛ ХҮЧИРХИЙЛЭЛД ЗОРИУЛАГДААГҮЙ! ЦАГААН ТУУЗТАНЫ АЯН зэрэг олон чухал ажлыг  аймаг, сумдын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын ажилтнууд, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд, Дэлхийн Зөн Ховд ОНХХ, Норвегийн тусламжийн байгууллага, аймгийн Эрүүл Мэндийн Газар, Ховд аймаг дахь Цагдаагийн Газар, аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газар, аймгийн Хөдөлмөр Халамж Vйлчилгээний Газар зэрэг олон байгууллагатай хамтран зохион байгуулсан. Энэ ажлынхаа үр дүн, үзүүлэлтээр Ховд, Хөвсгөл, Дундговь  аймгийн "Гэр бvл, хvvхэд, залуучуудын хөгжлийн газар мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхдийн хөгжлийн газар тэргүүлжээ. Тус  хамт олны шагналыг  ХНХЯ-ны ХАХ-ын газрын дарга С.Тунгалагтамир, ГБХЗХГ-ын дарга О.Алтансvх нар Хvvхэд залуучууд, гэр бvлийн хөгжлийн асуудлаар үүрэг хvлээгчдийн нэгдсэн сургалт, семинарын үеэр гардуулж баяр хүргэсэн байна. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ