-Аргын тооллын 11 сарын 27. Ням(Адьяа) гараг / 2016
-Билгийн тооллын 28. салхины эх-14 од, харагчин үхэр, хүчин төгсөх барилдлагат өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:15-17:04.
-Өдрийн сайн цаг: бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Билгийн өдөр нь муу болой.
-Үхэр, могой, тахиа, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтэн сөрөг муу.
-Гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, эм найруулах, буяны үйл, худалдаа хийх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Өндөр суудалд суух, дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, хувцас эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.