Авилгатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу орон нутагт АТГ-ын ажлын хэсэг ажиллаж байна. АТГ-ын аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны дарга, ахлах комиссар Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд, Баян-өлгий, Увс аймгуудад ажиллаж байгаа бөгөөд Ховд аймагт 11-р сарын 11 нээс эхлэн ажиллаж байна. Өнөөдөр аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Мэдээллийн дэлгэрэнгүйг дараах линкээр орж үзнэ үү.