-Аргын тооллын 11 сарын 8. Мягмар(Ангараг) гараг / 2016

-Аргын тооллын 11 сарын 8. Мягмар(Ангараг) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 8. тооно-22 од, хөх морь, үхэх барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:47-17:23.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Өдрийн барилдлага нь муу болой.
-Бар, нохой, морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Шүтээн босгох, цэргийн ба догшин үйл, худалдаа хийх, шинэ ноён тавих, захиран тушаах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, мал адгуус муулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ